Смотреть видео онлайн

Чингис хаан 4/30

   
- HD качество

-Гучин бүлэгтэй кино зохиолоо уншиж өөрийн болгоход надад дөрвөн өдрийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд нь судалсан. Бээжинд кино багийнхан бүгд цуглаад ганцхан би л очих дутуу байсан юм. Ингээд очлоо. Кино ч эхэллээ. Өөрийн чинь хэлдэг мөн л дөө. Есүхэй баатарт бас тоглосон. Тэр ийм учиртай. Би найруулагчтайгаа тохирсон юм. Би эхлээд Есүхэйн дүрийг бүтээчихмээр байна, түүний гарах бүх ангийн зургийг түрүүлээд авч болох уу, үүний дараа би Тэмүүжинтэйгээ тухтай "ажилламаар" байна гэсэн. Ашгүй найруулагч зөвшөөрлөө. Есүхэй бол баатар хүн. Хаан болж чадаагүй жирийн нэг сайхан баатар эр байсан. Тиймээс Чингис хааны дүрээс арай хялбар байсан гэж болно. Есүхэй баатартай холбоотой бүх зургаа авахуулсны дараа бүх сэтгэл санаа, оюун ухаанаараа Тэмүүжиндээ "орлоо" доо. Ёстой бүрэн шингэсэн. Кино зураг эхэлсэн тэр хугацаанаас дуусан дуустал би түүгээр амьсгалж, түүний алхаа гишгээгээр явж, их хааны амьдралаар замнасан гэж хэлж болно. Анхнаасаа өөрийнхөө дотроо бодсон, төсөөлсөн агуу их хүний дүр бүтээнэ гэдгээрээ л явсан. Түүний оюун санаа, үйлдэл бүхэн агуу. Би тэр агууг нь л харуулах ёстой. Эхэндээ найруулагчтайгаа санал зөрөх, ойлголцохгүй зүйл гарч байсан. Харин сүүлдээ миний бүтээж буй Чингис хааны дүр их таалагдаад найруулагч юм ч хэлэхээ байсан. "Чиний санааг би ойлголоо. Гаргаж байгаа дүр чинь миний бодсонтой яг таарч байна. Чи өөрийн¬хөөрөө тогло" гэдэг болсон. Ингээд өөрийнхөөрөө яваад л дуусгасан даа.

Вы смотрели видео онлайн по поисковой фразе Чингис хаан 4/30. Если найденное видео онлайн Чингис хаан 4/30 Вам понравилось и Вы удовлетворили свои потребности киномана, можете поделиться впечатлениями ниже...

Жизнь в онлайне